Хөтөлбөрийн индекс: 061302
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 122кр
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
Хэрэглэгч буюу захиалагчийн шаардлагад нийцсэн компьютерийн болон гар утасны төрөл бүрийн програмын код бичих чадвартай, мэргэжлийн өндөр ёс зүйтэй програм хангамжийн инженерийг бэлтгэнэ.
Ажлын байр
- Програм хангамжийн төслийн менежер
- Програм хангамжийн системийн дизайнер
- Програм зохиогч
- Өгөгдлийн сангийн админ
- Вэб дизайнер
- Гар утасны програм зохиогч
- Системийн шинжээч
- Сүлжээний админ
Хөтөлбөрийн индекс: 061303
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 122кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
Байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн системийг үүсгэх, хөгжүүлэх, хөтлөхөд шаардагдах мэдлэг, чадвар, дадлагыг эзэмшсэн мэдээллийн системийн инженер бэлтгэнэ.
Ажлын байр
- Програмист
- Вэб хөгжүүлэгч
- Системийн шинжээч
- Төслийн удирдагч
- Вэб дизайнер
- Сүлжээний админ
- Өгөгдлийн сангийн админ
Хөтөлбөрийн индекс: 071401
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 122кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
Үйлдвэр, албан байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь болон хэсэгчлэн автоматжуулахад зориулагдсан электрон системийн зураг төслийг зохиох, түүнийг хэрэгжүүлэх, компьютерийн сүлжээ хариуцж ажиллах бүх талын мэдлэг, чадвартай электроникийн инженер бэлтгэнэ.
Ажлын байр
- Электроникийн инженер
- Сүлжээний админ
- Техник хангамжийн инженер
- Сүлжээний инженер
- Автоматжуулалтын инженер
- Эмбэддэд системийн инженер